Хамгийн ойроос эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэн өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-18 20:44:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудын хамтаар Орхон, Сант сумдад өнөөдөр ажиллалаа. Тэрээр сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

 Аймгийн даргын зүгээс сумын хүн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж ард иргэд хамгийн ойроос эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэн өгөх нь нэн чухал хэмээн үзэж биохимийн анализатор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүүхэд, том хүний 6 пульсоксиметрийн тоног төхөөрөмжийг авч өгөхөөр боллоо. Мөн хүүхэд багачуудын уламжлалт өв соёлоо өвлөн сурч мэдэх, хөгжүүлэх үйл ажиллагаанд нь зориулан сумдын сургуулиудад таван морин хуур авч өгөх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Орхон суманд барьж байгаа 75 хүүхдийн дотуур байрны ажлын гүйцэтгэл 37 хувьтай явж байгаа аж. Энэ 2020 онд Орхон, Сант сумын Соёлын төв их засварт орох аж. Харин Сант суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр барьж байгаа бөгөөд энэ оны 6 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ