Ойн нөхөрлөл байгуулагдсан газарт түймэр гарах нь эрс буурчээ
Аймаг бүрийн онцлог буюу нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа. . . Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Сэлэнгэ
аймгийн хэмжээнд 178 нөхөрлөл 500749
га талбайг хариуцан хамгаалдаг
байна. Аймгийн нийт 1.9 сая га талбайн 26.3
хувь нь ойн нөхөрлөлүүдэд ноогддог аж. Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд 74
нөхөрлөл ойн нөхөрлөл 67200 га талбайг хариуцан хамгаалдаг бөгөөд энэ нь
аймгийн нийт ойн сангийн 82 хувь ажээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Цагааннуур,
Ерөө, Мандал, Баруунбүрэн, Сант сумдын 19 нөхөрлөл, Дархан-Уул аймгийн Хонгор,
Шарын гол сумдын 7 нөхөрлөл энэхүү НҮБ-ын ойн төсөлд хамрагджээ. Нийтдээ 26
нөхөрлөл 190000 га талбайг хариуцан хамгаалж байгаа аж. Төслийн зүгээс Ойн аж
ахуйн үйл ажиллагааг явуулах мэргэжлийн ажилтнуудтай болгоход чиглэсэн олон төрлийн
сургалт явуулжээ.
2158 өдөр