“Бид хамтдаа” зорилго нэгтэй ангийнхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-12 10:08:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1-дүгээр сургуулийн Ж.Болорцэцэг багштай 8в ангийн хамт олон 2019-2020 оны хичээлийн жилд МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноо анги нийтээрээ захиалан уншиж байна.

Тус ангийн хамт олон “Бид хамтдаа” уриан дор нэгдэн, хичээл сургалтын үйл ажиллагаандаа амжилттай, ахицтай суралцаж байгаа аж. 8в анги нь нийт 30 сурагчтай бөгөөд 15 охин, 15 хүүтэй юм байна. “Бид хамтдаа” хэмээн зорилгоо тодорхойлсон тус ангийн хамт олон чамлахаагүй их амжилтын эзэд болжээ. Тодруулбал:

-Үндэсний бичгийн хичээл тэмцээний аварга анги

-“Шилдэг эко анги” хамт олон

-Урлагийн үзлэгийн тусгай байр

-Шилдгийн шилдэг  “Шүлгэн хэлхээ” үзүүлбэрийн эзэд гэх мэт дурдаад байвал олон амжилт ар араасаа хөвөрсөөр . . .   

Ж.Болорцэцэг багштай 8в ангийнхан ангийн дарга Б.Анхбаяр, тэргүүний сурагч А.Уранчимэг, Д.Саруулмөрөн, О.Рагчаа, Д.Эрдэнэсолонго, удирдан манлайлагч А.Мөнхзул, Э.Номин, О.Солонго, Б.Мишээл, Г.Номин-Эрдэнэ, Ч.Хосзул зэрэг тэргүүний сурагчдаараа бахархаж байна. 

Холбоотой мэдээ