Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-20 15:31:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ё.Батзул Бизнес эрхлэгч эрхэм бүсгүйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр:”Хөгжлийн түүчээ болсон бизнесийн салбарт баялагийг бүтээгч бүсгүйчүүд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Өнөөдөр эмэгтэйчүүд бидэнд төрийн бодлого, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, банкны өндөр хүү, зээлийн давчуу хугацаа, татварын давхар дарамт зэргээс шалтгаалан бизнесийн өсөлт удааширч, бизнес эрсдэлд хүрэх хүртэл бэрхшээлүүд тохиолдож байгаа. Гэвч энэ бүхнийг даван туулж, ур ухаан, хичээл зүтгэлээрээ шаргуу хөдөлмөрлөж, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө, орон нутгийнхаа хөгжлийн төлөө, хүсэл тэмүүлэлтэй, идэвх санаачилгатай манлайлж яваа хүчирхэг эмэгтэйчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй юм.
2019 он та бидэнд урам зориг нэмсэн, амжилт ялалт, ухаарал, сургамж, бодол зорилго аль алиныг нь үлдээн улиран одож байна.

Ирж буй 2020 он Сэлэнгэчүүд бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан, аж амьдрал маань өөдлөн дэвжсэн, аймаг орон нутгаа хөгжүүлэх, их бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно гэдэгт итгэл төгс байна.
Хамтдаа хөгжлийн төлөө итгэл өвөрлөж сэтгэл нийлж хамтын хүчээр нэгдэн тэмүүлцгээе.
Та бүхэндээ болоод гэр бүл үр хүүхэд аав ээж, ахан дүүст тань эрүүл энх, аз жаргал, амьдралын сайн сайхныг, эрхэлж буй бизнест нь ололт амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе. Энэ сайхан үдэш та бүхэнтэйгээ шинэ оноо хамтдаа сайхан угтацгаая
” гэжээ.

 



Холбоотой мэдээ