Аймгийн ИТХ, Хиагтын районы ардын хурал хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-12 10:12:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ, хил залгаа ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы Ардын хурал хоорондын хамтын ажиллагааны гэрээг тус аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Хиагтын районы Ардын хурлын дарга И.В.Матаев нар үзэглэсэн байна.

Монгол - Буриадын ард түмний уламжлалт найрсаг харилцаа, түүх, эдийн засгийн нийтлэг талууд, бүс нутгийн газарзүйн ойрхон байршил зэргийг харгалзан үзэж байгуулсан уг гэрээгээр дээрх хурлууд нь төрийн захиргаа, нийгмийн салбарын байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэхээр болсон байна. Тодруулбал, Эрдэм шинжилгээний бага хурлууд, спортын уралдаан тэмцээнүүд, Байгаль хамгаалах үйл ажиллагаа, соёлын болон ойн арга хэмжээнүүд, сурагчдыг зуны амралтаар нь хүүхдийн зусланд амруулах /сурагч солилцоо/, музей, нийтийн номын сангийн хамтын ажиллагаа, хамтарсан уламжлалт арга хэмжээ болох “Эв мод”, “Алтаргана” наадмыг зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна. 

Холбоотой мэдээ