Хүүхдийн тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-16 10:54:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгт эзлэх хувь буурсан байна. Гэсэн хэдий ч тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл илүү хүндэрч амьсгалын дутагдалд орж байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт 80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Аймгийн Засаг Ш.Оргил тус тасгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, сэхээ, яаралтай тусламжийн хэсэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өглөө. Тухайлбал:

-Дуслын автомат шахуурга хоёр ширхэг,

-Хүчилтөрөгч өтгөрүүлэгч гурван ширхэг

-УВЧ аппарат нэг ширхэг,

-Пульсоксиметр 5 ширхэг

-Отсос хоёр ширхэгийг тус тус аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

 

Холбоотой мэдээ