Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олон талархлаа илэрхийллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-15 11:23:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэн туршлагаа хуваалцаж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгч ажилласан ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлгийн хамт олонд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан талархаж буйгаа илэрхийллээ.

Аймгийн эрүүл мэндийн салбарын эх барих эмэгтэйчүүдийн, хүүхэд, нярайн эмч сувилагч, эх баригч нар Улаанбаатар хотын Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж мэдлэг чадвараа дээшлүүлээд иржээ.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 56-р тогтоолыг батлан гаргасан байдаг. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлгүүдэд аймгийнхаа ЭМС-ын эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч сувилагч, эх баригч нарыг ажлын байрны туршлага судлах, дадлага сургалтад хамруулжээ. Сургалтыг өнгөрсөн оны 12 сарын 02-25-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Эл хугацаанд эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, сувилагч, эх баригч нарын нийт эмнэлгийн 70 мэргэжилтнийг 7 ээлжээр хамруулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлсэн байна.  

Холбоотой мэдээ