Орхон аймаг "Манлайлагч аймаг"-аар шалгарлаа
Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2021 оны ажил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг Эрдэнэт хот шилдэг, тэргүүний аймгаар шалгарлаа. 2021 онд дэлхий нийтээр цар тахлын хүнд нөхцөлтэй байсан ч Орхон аймаг энэ үед гадаадын хөрөнгө оруулагчидтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож амжилттай хэрэгжүүлэхээр болсон.
1184 өдөр