“Илүү их уншъя” уриан дор номын баярын нээлт боллоо

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2022-05-20 15:48:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдөр” тохиож байна. Уг өдрийн нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар өнөөдөр 11.00 цагт зэрэг эхэллээ.

Уг баярыг энэ жил “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Орхон аймгийн Соёл, урлагийн газар, Номын төвийн санаачилгаар төрийн албан хаагчид Барилгачдын талбайгаас А.Амарын талбай хүртэл жагслаа.

Тэд жагсахдаа үлгэрийн баатрын дүрд хувирсан нь хүүхэд, багачуудад ихэд таалагдаж байлаа. Ялангуяа үзэх, унших дуртай үлгэрийн номынх нь гол баатрууд төв талбайгаар жагсаж явсан нь хүүхдэд ихэд сонирхолтой байсан юм.

Уг үйл ажиллагаанд төрийн 10 гаруй байгууллагын 100 орчим алба хаагч оролцлоо.