Улсын төрөлжсөн олимпиадад тэргүүлсэн багш, сурагчдыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-18 10:55:03
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Улсын төрөлжсөн I, II, III олимпиад”-д амжилттай оролцсон багш, сурагчдыг урамшууллаа.  

Цар тахалтай холбоотойгоор хоёр жил зохион байгуулаагүй тус олимпиадыг энэ жил есөн судлагдахуунаар, гурван үе шаттай гурван сарын хугацаанд зохион байгуулсан юм. Хоёрын даваанд ерөнхий боловсролын 23 сургуулийн 509 сурагч, 278 багш 9 судлагдахууны 29 төрлөөр оролцсоноос 14 дүгээр сургууль тэргүүлж "Эрдмийн сан" сургууль удааллаа.

Харин III даваанд ерөнхий боловсролын 11 сургуулийн 24 сурагч, 10 багш  оролцож, 6 сурагч, 8 багш медаль хүртлээ.

Ташрамд дурдахад, "Эрдмийн сан" сургуулийн математикийн багш Р.Доржзовдын бэлтгэсэн сурагчид багийн дүнгээр улсад II  байр,  VII сургуулийн биологийн багш Д.Бямбасүрэн “Улсын шилдэг илтгэл” шалгаруулах 55 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлжээ. Тиймээс аймгийн удирдлагууд улс, бүс, аймгийн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг урамшууллаа. 

Холбоотой мэдээ