Дэнж, Эрдэнэ багийн эрчим хүчний чадлыг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-27 15:50:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг дэмжих, эрчим хүчний уналтыг бууруулах, хүчдэлийн алдагдалгүй байх зорилгоор Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт дэд станцын өргөтгөл барих ажлыг эхлүүллээ.

Тус дэд станцыг орон нутгийн төсвийн 2,5 тэрбум төгрөгийн өртгөөр 35/6кВ-ын 2*10000 кВа хүчин чадалтайгаар барьж байгаа юм.  Дэд станц ашиглалтад орсноор Дэнж, Эрдэнэ зэрэг гэр хорооллын багуудын цахилгаан эрчим хүч нэмэгдэх юм. 
Тус ажлын гүйцэтгэгчээр “Оркон тех” ХХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар барилгын суурийн ажлыг хийж байгаа бөгөөд ирэх намар ашиглалтад хүлээлгэж өгөх юм.

Холбоотой мэдээ