БАЯН-ӨЛГИЙ: Татварын хууль тогтоомжийн шинэчлэлд оруулах саналыг цахимаар авна
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Татварын газар, Гаалийн газартай хамтран татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үүсэж байгаа хүндрэлтэй асуудлыг тодорхойлох, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтээс санал авах, татвар төлөөгчдөд бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн төлөөлөл, иргэдийг хамруулан “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
99 өдөр