БАЯН-ӨЛГИЙ: Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-23 11:11:24

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Баян-Өлгий аймгийн 80 гаруй иргэнд төрийн дээд одон, медаль гардууллаа.


Шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Аймгийн Засаг дарга Е.Зангар тэргүүтэй хүмүүс Хөгжимт драмын театрт гардууллаа.


Холбоотой мэдээ