Жуулчид Италийн төв усан оргилуурт 1,4 сая евро шиджээ
АСТАНА./КАЗИНФОРМ/. Жуулчид Ром хотын “Треви” усан оргилуур руу 2016 онд 1,4 сая евро шиджээ гэж La Repubblica сонинд бичсэн байна.
Усан оргилуурт цугларсан мөнгийг католик шашны “Caritas” гэдэг буяны байгууллагад өгдөг аж. Тус байгууллага уг мөнгийг орон гэргүй ядуу хүмүүсийн асрамжийн газар, орлого багатай гэр бүлийнхэнд зориулсан үнэгүй дэлгүүр, гуанз зэргийг ажиллуулахад зарцуулдаг байна.
2950 өдөр