Увсаас 10 гаруй улсын сайчуул төрлөө
Увс /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Увс аймгийн найман иргэн “Улсын аварга малчин”, гурван иргэн “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан байна. Тодруулбал, Улаангом сумын Хоёрдугаар багийн малчин Цэвээний Пүрэвжав, Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Моошгойгийн Мөнх-Очир, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Хүрэлбаатарын Гантөмөр, Малчин сумын Баянхайрхан багийн малчин Гоольяагийн Ганхуяг, Сагил сумын Үүрэгнуур багийн малчин Сүрэнжавын Ганболд, Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн Гантулга, Тэс сумын Нуур багийн малчин Пүрэвийн Батсуурь, Хяргас сумын Бугат багийн малчин Шагдарын Нямдорж нар “Улсын аварга малчин”-аар шалгарсан байна.
1891 өдөр