Таван хүний амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-11 22:15:28

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн хилчид, Данрагданжаалин хийдийн бага унзад лам Б.Цэнд-Очир нар таван хүний амийг аварчээ.

Тодруулбал, энэ сарын зургааны өдөр Хэрлэн сумын хоёрдугаар багт айлын байшин шатаж, Данрагданжаалин хийдийн бага унзад лам Б.Цэнд-Очир байшинд байсан хүмүүсийн амийг амжиж аварчээ. Бага насны гурван хүүхэд, ээжийнхээ хамт шатаж байгаа байшингаас гарч чадахгүй угаартахын өмнө ийн амжиж тусалсан байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу цаг алдалгүй очиж галыг унтраажээ.

Мөн энэ шөнө 22.30 цагийн үед Дорнодоос Халх гол сум руу зорчиж явсан иргэний биеийн байдал муудаж, ухаан алдсан талаар тус отрядад мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу отрядын ерөнхий эмч дэслэгч Б.Лхагважав, эмч Б.Даваамягмар, сувилагч дэд ахлагч Б.Цэндмаа нар Халх гол сумын нэгдүгээр багийн иргэн Б.Солонгод эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, арав гаруй цаг сэхээн амьдруулах эмчилгээ хийснээр БОЭТ-ийн Яаралтай тусламжийн багт хүлээлгэн өгсөн байна. 

Холбоотой мэдээ