Мөрөн сумын шилдгүүд тодорлоо
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас улиран
одож буй нохой жилдээ амжилт бүтээл гаргасан шилдгүүдийг тодруулж шагнаж
урамшууллаа. Энэ үеэр шилдэг төсөвт
байгууллагаар Р.Эрдэнэцэцэг эрхлэгчтэй “Улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэг”, боловсролын салбарын
манлайлагчаар “Нутгийн аваргууд” сургуулийн багш дасгалжуулагч Б.Хишигбат, “Солонго 4-р цэцэрлэг”-ийн хөгжмийн багш Б.Баярсайхан, Эрүүл мэндийн салбарын манлайлагчаар “Гурван гал” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сүнжидмаа
Соёл, спортын салбарын
манлайлагчаар Монгол Улсын шатрын 3 удаагийн аварга, бүх
ард түмний спартакиадын 2 удаагийн аварга, Хөвсгөл аймгийн шатрын 44 удаагийн
аварга, 2018 оны Дэлхийн ахмадын шатрын аварга Б.Мягмарсүрэн нар шалгарав.
1908 өдөр