Цагдаагийн алба хаагчдыг амны хаалтаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-09 12:15:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс хөл хорионы дэглэм сахиулж байгаа алба хаагчдад туслах хандивын аян өрнүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тус аянд Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын удирдлагууд, эмч, багш, хуульчид болон бизнес эрхлэгчид, иргэдээс 55 эмэгтэй нэгдэн хандив өргөжээ.

Эмэгтэйчүүдийн хандиваар боссон 550 ширхэг стандарт амны хаалтыг ЛЭОС-гийн аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Т.Алмагүл тэргүүтэй зөвлөлийн Тэргүүлэгчид, гишүүд Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Наранбаатарт гардуулж өглөө. 

Холбоотой мэдээ