Зорчигчдын халуун хэмжих термокамерыг хилийн нэвтрэх цэгт нэмж байрлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-08 13:39:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар энэ өдрийн 12.00 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн байна. Алтанбулаг боомтоор 241 тээврийн хэрэгслээр 483 монгол, 63 гадаад нийт 483 зорчигч орж иржээ. Үүнээс 483 зорчигчийн биеийн халууныг хэмжин 483 зорчигчоор эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй аж. Алтанбулаг боомтоор орсон нийт зорчигчдод Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид зөвлөмж өгч ажиллажээ. 171 тээврийн хэрэгслээр 309 монгол, 71 гадаад нийт 380 зорчигч гарсан бөгөөд эдгээр зорчигчдод зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэн ажиллажээ.

Сүхбаатар боомтоор орох чиглэлд галт тэрэг аялаагүй байна. Харин Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг Сүхбаатар өртөөн дээр 21.30 цагт монгол 44, гадаад 25 нийт 69 зорчигчтой иржээ. Энэхүү Сүхбаатар боомтын гарах чиглэлд зөрчил илрээгүй аж. Мөн улсын Онцгой комиссоос өгсөн зорчигчдын халуун хэмжих термокамерыг хилийн нэвтрэх цэгт нэмж байрлуулсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хилийн нэвтрэх цэг дээр авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг хийж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.



Холбоотой мэдээ