Оюутолгойн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-12 09:46:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Оюутолгойн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гэж гарчээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгойн уурхайд "Ковид-19" халдвартай иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хоёр, хоёрдугаар хавьталд орсон нэг иргэн байсан билээ. Тэднээс авсан сорьцын хариу сөрөг гарсан байна. Шинжилгээний хариуг гартал тус уурхайн гарах орох бүх хаалгыг хаасан байсан юм. Мөн гурван иргэнийг тусгаарлаад байгаа.  Өмнөговь аймгийн Онцгой комиссоос тухайн уурхайд ажлын хэсэг ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байна. Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн хоёр ажилтныг ойрын хавьтал гэж үзэхгүй байгаа бөгөөд тэдний суудал тухайн иргэнээс 20 орчим суудлын зайтай байсан байна. 

Оюутолгойн гарах орох замын хөдөлгөөнийг нээх, ажилчдын ээлж солих эсэх талаар одоогоор шийдвэрлээгүй байна.


Холбоотой мэдээ