Хөвсгөл аймгийн хэмжээнд 58 пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-12 10:00:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Хөвсгөл аймгийн хэмжээнд хяналтын 58 пост  ажиллаж байна. Постод  235 алба хаагч, 71 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ сарын 10-нд зорчих хөдөлгөөн хаасантай холбогдуулан аймгийн төвөөс орох гарах хөдөлгөөн үйлдэх шаардлагатай байсан иргэдийг шаардагдах бичиг баримт бүрдүүлсний дагуу нэвтрүүлсэн. Харин өнөөдөр  иргэд ямар нэгэн хөдөлгөөн үйлдэхгүй төр засгийн шийдвэрийг даган биелүүлж байгаа гэнэ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын 16-ны өдрийн 07  цаг хүртэл аймаг, сум, хотоос гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлах ажээ.

 

Холбоотой мэдээ