Иргэдийн зүгээс халуун хоол цайгаар үйлчлэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-12 09:53:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Пост болон эргүүлд гарч байгаа албан хаагчдад цай, халуун хоол зэргээр үйлчлэхгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

Монгол Улсад шинэ төрлийн "Ковид-19" халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан ард иргэдээ вирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020.03.10-ны өдрийн 07 цагаас 2020.03.16-ны өдрийн 07 цаг хүртэл аймгийн хэмжээнд замын гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Энэхүү ажилд 75 постонд давхардсан тоогоор 312 цагдаагийн алба хаагч, 828 төрийн алба хаагч, 75 автомашинтай 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Өмнө нь мөн ийнхүү замын хөдөлгөөнийг хаах үед төрийн алба хаагчдын ажилд дэмжлэг үзүүлж ард иргэд халуун хоол цайгаар тасралтгүй үйлчилж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж байсан юм. Энэ удаад шинэ төрлийн "Ковид-19" халдвараас сэргийлэхэд илүү их сонор сэрэмж, эрүүл ахуйн шаардлага өндөр байх асуудал тулгарч байгаа тул постод ажиллаж байгаа төрийн алба хаагчдад хоол, цай хүргэхгүй байхыг анхааруулсан юм.

Холбоотой мэдээ