Бруцеллёз өвчний гаралт 0.2 хувь хүртлээ буурав
Архангай /МОНЦАМЭ/. Бруцеллёз өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг Архангай аймгийн Тариат сумыг сонгон авч, хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд бруцеллёз өвчинтэй тэмцэх загвар хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлсэн, дөрвөн жилийн хугацаанд шинжилгээнд хамрагдсан хуц, ухны бруцеллёзын халдварлалт буюу эерэг урвалтай малын тоо 0,2 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, Хөтөлбөр хэрэгжих анхны жил бүх малын бруцеллёзын халдварлалт 18,4 хувьтай байсан бол хөтөлбөр хэрэгжиж дууссан буюу 2018 онд бруцеллёзын халдварлалт 0,2 хувь хүртлээ буурчээ.
1891 өдөр