Зорилтот бүлгийн 4000 гаруй иргэнд амны хаалт үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-11 21:37:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өрнөсөн "Нэг алба хаагч гурван амны хаалт" аяны хүрээнд цугласан амны хаалтыг Есөнбулаг сумын зорилтот бүлгийн 4000 гаруй иргэнд үнэ төлбөргүй олгоно.


Амны хаалтны нөөц бүрдүүлэх, шаардлагатай үед зорилтот бүлгийн иргэдэд олгохоор тус аймгийн ЗДТГ-аас "Нэг албан хаагч гурван амны хаалт" аяныг санаачилсан бөгөөд аймгийн төвийн 65 байгууллага, 18 сум 2 тосгоны 4200 гаруй төрийн албан хаагч аянд нэгдсэн билээ.

Тус аяны хүрээнд нийт 14.918 ширхэг амны хаалт цугласнаас Есөнбулаг сумын зорилтот бүлгийн 4000 гаруй иргэнд олгох амны хаалтыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр албаны бусад төлөөллийн хамтаар тус сумын багийн Засаг дарга нарт гуравдугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ