Хятадын төрийн банкны намын хорооны дарга асанд 13 жилийн ял оноожээ
ШАНХАЙ. /TASS/. Хятадын Жянсү мужийн томоохон банкны намын хорооны нарийн бичгийн дарга асан Ван Жяньхуаг ихээхэн хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаж, 13 жилийн хорих ял оноожээ. Жянсү мужийн Наньтун хотын Ардын дунд зэргийн шүүх ийм шийдвэрийг гаргасан тухай "Пэнпай" цахим хуудас мэдээлсэн байна.
2166 өдөр