Сүйрэлт хар салхи дэгджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-07 10:28:31
Yesukheitumur Tumurbaatar

НАССАУ. /Anadolu/. Бахамын арлууд “Дориан” хар салхинд өртсөнөөр амиа алдсан хүний тоо 30 хүрсэн талаар Бахамын хамтын нөхөрлөлийн улсын Ерөнхий сайд Хьюберт Миннис мэдэгджээ.


Бахамын арлуудыг дайрсан хүчтэй шуурганы улмаас учирсан хохирлын цар хүрээг харуулсан гэрэл зургийг АНУ-ын сансар судлалын NASA агентлаг нийтэлсэн байна.


НҮБ-аас Бахамын арлуудад учирсан хохирлын үнэлгээг тогтоохоор шинжээчдийн багийг илгээжээ. Байгалийн гамшигт өртсөн 70 мянган хүнд хоол хүнс, ундны цэвэр ус зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэн шаардлагатай болоод байна гэж НҮБ-ын шинжээчдийн баг мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ