БНАСАУ тив хоорондын баллистик пуужин хөгжүүлж байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-06 11:41:02

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрүүд тив хоорондын баллистик пуужингийн хөгжүүлэлтээ дэмжих зориулалттай гэж НҮБ-ын шинжээчдийн комисс пүрэв гарагт мэдээлжээ.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянах хороонд мэдүүлсэн дээрх комиссын тайланд дурдсанаар, Пёньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эрч сулрахгүйгээр үргэлжилсээр байгаа ажээ.


Уг тайлан энэ оны хоёрдугаар сарын 2-ноос наймдугаар сарын 2-ны хугацааг хамарсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-БНАСАУ-ын удирдагчид тохиролцоонд хүрч чадаагүйгээс хойш хоёр талын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.


Шинжээчид БНАСАУ-ын саяхан явуулсан баллистик пуужингуудын туршилтуудыг онцлоод, Пёньян өнгөрсөн тавдугаар сарын 4, 9-нд шинэ төрлийн ойрын зайн тусгалт баллистик пуужин, долдугаар сарын 24-нд “тактикийн зориулалттай шинэ зэвсэг” туршсан нь баллистик пуужингийн гол бүрэлдэхүүнүүдээ шалгасны нотолгоо болсон гэж үзсэн байна. Эдгээр туршилтуудаас харахад БНАСАУ тив хоорондын баллистик пуужинг хөгжүүлэхийг зорьж байж магадгүй хэмээн уг тайланд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ