Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Р.Мугабе таалал төгсжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-06 14:27:32
Yesukheitumur Tumurbaatar

ХАРАРЕ. /CNN/. Зимбабве улсын анхны Ерөнхийлөгч асан Роберт Мугабе 95 насандаа таалал төгсжээ.


Р.Мугабе өвчний улмаас нас барсан гэж түүний ар гэрийнхэн мэдээлснийг “BBC” суваг уламжилжээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас хойш Сингапурын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан ажээ.


2017 оны 11 дүгээр сард Зимбабве улсад цэргийн эргэлт гарч, 30 гаруй жил Ерөнхийлөгчийн албыг хашсан Р.Мугабег огцруулсан байна. Тэрбээр 1980 онд Зимбабве улсын анхны сонгуульд ялалт байгуулан Ерөнхий сайд болж, 1987 оноос Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлжээ.


Холбоотой мэдээ