Ш.Абэ ОХУ-ын Төрийн тэргүүнд уран зураг бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-06 11:15:26

ВЛАДИВОСТОК. /TASS/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Японы зураач Бунсё Иноуэгийн уран зургийг бэлэглэжээ. Энэ тухай Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Такэси Осуга хоёр улсын удирдагчдын уулзалтын дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


1859 онд бүтээж байсан энэхүү зургийг Ш.Абэ ОХУ-ын Төрийн тэргүүнтэй Владивосток хотод уулзах үеэрээ бэлэглэсэн байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын удирдагчдын 27 дахь удаагийн уулзалт болсон юм.


Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт энэ сарын 4-6-ны хооронд үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ