Аж үйлдвэрийн сэргэлт: Соёлын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнө болж буй “Аж үйлдвэрийн сэргэлт” өнөөдрийн хэлэлцүүлэг үдээс хойш “Шинэ сэргэлтийн бодлого: Аялал жуулчлал” болон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдвээр тус тус үргэлжиллээ. Аялал жуулчлалын хэлэлцүүлэгт оролцогч нар цахим виз олголтыг сэргээн хэрэгжүүлэх, гадаад дахь Монгол Улсын сурталчилгаа нэг имижтэй байх, түүнийг өөрчлөхгүй байх, Монголд болж буй гадаад, дотоодын болон олон улсын хуралд ирж буй төлөөлөгч нар хамгийн их орлого оруулдаг тул бизнесийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхэд анхаарах зэрэг зүйлийг онцолж байв.
316 өдөр