Ихэнх нутгаар цочир хүйтэрч, цан хяруу унаснаар ургац хураалтад таагүй нөлөөлж болзошгүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ихэнх нутгаар энэ сарын эхээр хөрсөн дээр цочир хүйтэрч, цан хяруу унах зэргээр таримал ургамлын хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын мэдээг тухай бүрд нь сонсож, хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай"-г ЦУОШГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УМХ-ийн дарга Л.Оюунжаргал мэдээлэв.
16 өдөр