Дэлгэцийн цаана таны хүүхэд юу хийж байна вэ?
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Техник технологи сар, өдрөөр шинэчлэгдэн сайжирч, шинэ дэвшил нэвтрэхийн хэрээр хүүхдээ технологиос хол өсгөх боломжгүй юм. Энэ цагт гэрт ч, гудамжинд ч, гэр бүлээрээ байхдаа ч, найзуудтайгаа уулзахдаа ч бид утсаа “маажиж”, бага насны хүүхдээ уйлахад сатааруулах гэж, хоолоо сайн идвэл, даалгавраа хийвэл, онц сурвал... утас өгч урамшуулах дүр зураг хэдийн бидний амьдралд хэвшил мэт болж, энэ байдалд дасжээ, бид. Ингэхдээ нүдэнд харагдах эмгэг, ёо гэх өвчингүй ч утас, дэлгэц багачуудын тархи, сэтгэл, зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг тэр бүр анзаардаггүй.
12 өдөр