Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл илэрхийллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга,бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нарын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцов. Тус багийн бие бүрэлдэхүүн нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.
1347 өдөр