Зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн 74 төрлийн үйлчилгээг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-17 17:18:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүй үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Яагаад 74 үйлчилгээг онцолсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлалаа. 


Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллага хэм хэмжээндээ тохируулан зөвшөөрөл олгодог 82 төрлийн үйлчилгээ бий. Эдгээрээс зайлшгүй авч үлдэх 8 төрлийн үйлчилгээнээс бусдыг зөвшөөрөл, батламжаас чөлөөлжээ. Энэ шийдвэр гарснаар Улаанбаатарын 20 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй боллоо.


Ингэснээр бодит хэмнэлт, үр дүн гарна. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд төрийн зарим байгууллагаас дарамт шахалт их ирдэг. Эдгээр хяналт, шалгалтыг халж чадсан эсэх тухайд нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хариулахдаа, “Хяналт шалгалт нь аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Иймд тухайн обьектыг эрсдэлд суурилж шалган, зөрчил илэрвэл зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм. Торгох, үйл ажиллагааг нь зогсоох бус, зөвлөн тусалж, дэмждэг байхад ажлаа чиглүүлж, хяналт шалгалтын тоог 50 хувиар багасгах үүргийг холбогдох албаныханд өгсөн” гэв.


Монгол Улсад 6602 стандарт мөрддөг. Тэдгээрээс эрхэлж буй үйл ажиллагаандаа тохирсон стандартыг  сонгон, ажил үйлчилгээндээ мөрдлөг болгох нь чухал. Estandart.mn  болон www.ulaanbaatar.mn цахим сайтаас эдгээр стандарттай танилцаж болно. Мөн www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд бизнес эрхлэхтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл багтжээ. Иргэд хэн нэгэнтэй уулзаж, ямар бичиг баримт бүрдүүлэх тухай асуухын оронд www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд нэвтрэн мэдээллээ авах боломжтой.


Иргэдэд баталгаатай, орлоготой ажлын байр бий болгож, түүнийг нь төр дэмжих нь хамгийн оновчтой “халамж”. Гэхдээ үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа, үйл ажиллагаа эрхэлж байгаа хэн бүхэн хариуцлагаа умартаж болохгүйг Засаг дарга онцлов.


Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөл:


А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:


Худалдаа:

Бөөний худалдааны төв;

Агуулах дэлгүүр;

Худалдааны төв;

Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;

Их дэлгүүр;

Хайпермаркет;

Супермаркет;

Үзүүлэнгийн танхим;

Аутлет;

Бутик;

Минимаркет;

Хүнсний дэлгүүр;

Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;

Төрөлжсөн барааны дэлгүүр;

Мухлаг

Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;

Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;

Дахивар худалдан авах цэг.


Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

Ресторан;

Баар /диско, билльярд, караоке, бусад/;

Кафе;

Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;

Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;

Кофе шоп

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг


Ахуйн үйлчилгээ:

Үсчин;

Гоо засал;

Хумс засал;

Хувцас захиалга, засвар;

Гутал захиалга, засвар;

Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;

Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;

Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;

Цүнх захиалга, засвар;

Нүдний шил захиалга, засвар;

Цоож, түлхүүр засвар;

Цаг засвар;

Хими цэвэрлэгээ, угаалга;

Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;

Гэр цэвэрлэх үйлчилгээ;

Айл нүүлгэх үйлчилгээ;

Эд бараа түрээслэх үйлчилгээ;


Зочлох үйлчилгээ:

Зочид буудал;

Дэн буудал;

Жуулчны бааз;

Амралтын газар;

Гэр буудал;


Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

Нийтийн халуун ус;

Саун;

Бассейн;

Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;

Алжаал тайлах төв /иллэг/;

Нийтийн бие засах газар.


Авто үйлчилгээ:

Авто засвар /агрегат, кузов/;

Дугуй засвар;

Автомашины угаалга;

Автомашины доторлогоо;

Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

Авто зогсоол /битүү, ил/;


Тоглоомын төв:

1.цахим;

2.хүүхдийн,


Нийтийн байрны үйлчилгээ:

Б. НАЖГ-аас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах


В. НСУГ-аас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах

Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах

Биллъярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах

Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах


Холбоотой мэдээ