Шинэчилсэн хуулийн хүрээнд загвар хоршоо байгуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-18 18:17:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хоршоод татварын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдах болсон. Мөн хөрөнгө оруулалт татах, санхүүгийн дэмжлэг авах, төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр үйл ажиллагаанд хамрагдах зэрэг олон боломж бүрдээд байна. Эдгээр шинэчлэл, боломжийг нэвтрүүлэх хүрээнд аймаг, орон нутагт загвар хоршоодыг байгуулж байна.




Тухайлбал, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Шинэ хоршоо”-г байгуулж загвар болгон хөгжүүлж эхэллээ. Тус хоршоог байгуулах гишүүдийн анхдугаар уулзалт өнгөрсөн 7 хоногт дээрх суманд боллоо. Уулзалтад тус сумын Сүмбэр багийн иргэд оролцож “Баялаг Гүрэм” хоршоог байгуулж цаашид энэхүү хоршоо нь биржийн арилжаанд шууд оролцох боломж бүрдэж буйг ХАА-н биржээс мэдээлэв. 






Холбоотой мэдээ