Дата мэдээлэл иргэдийн хяналтыг бий болгоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дата эрх чөлөө-2021: Мэдэх эрх” үзэсгэлэн “Блю Мон” төвд нээгдэв. “Бодлогод залуусын хяналт” ТББ болон АТГ, “Тунгаахуй өгөгдлийн урлан” байгууллагаас Олон улсын хүний эрхийн өдрийг угтан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд улстөрийн сонгуулийн үйл явц, намуудын зардлын тайлангаас аваад уул уурхайн төрийн өмчит компаниудын худалдан авалт, шилэн данстай холбоотой мэдээллийг график, дата дүрслэлээр дэлгэн харуулж байна.
1353 өдөр