Өргөгч цамхаг бүхий хоёр автомашин хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-28 11:01:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тусгай чиг үүргийн хоёр автомашиныг хүлээлгэн өглөө.


Тодруулбал, гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлэх камер, авто замын хяналтын камерын засвар, арчлалт хийхэд зориулсан өргөгч цамхагтай тусгай зориулалтын автомашин юм. 


“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх 400 гаруй гадна төхөөрөмж болон 130 км шилэн кабелийг хариуцдаг. Улмаар жилд 1000 гаруй дуудлага мэдээллийн дагуу дээрх төхөөрөмж, кабелийн арчлалт хийдэг байна. Харин 2010 оноос тусгай нэг автомашинаар дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байжээ.


“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын Захиргаа, Хөдөлгөөн зохицуулалт хариуцсан Орлогч дарга Л.Батцоож энэ үеэр “Өнөөдрөөс эхлэн засвар үйлчилгээний хурд хоёр дахин нэмэгдэж байна. Энэ хэмжээгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна” гэв.  

Холбоотой мэдээ