ӨНӨӨДӨР: “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-28 08:42:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Нэгдүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:


10.00 цагт Блю скай зочид буудлын Кристалл танхимд “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг БОАЖЯ-наас зохион байгуулна. Утас: 94044104


11.00 цагт ЭМЯ-ны Б зааланд КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар тус яамнаас мэдээлнэ.


11.00 цагт МҮХАҮТ-ын 407 тоотод цахим болон хосолсон хэлбэрээр Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 99106084, 99051590


11.30 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн ХААН, ХАТАН бүтээлд шагнал гардуулах ёслол болно.


13.00 цагт Сонсголон дахь Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтах ажлын хүрээнд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багуудын захирагч, удирдах ажилтнуудын хэлэлцүүлэг болно. Утас: 99795099


Төрийн ордонд:


08.30 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдана.


14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болно.

Холбоотой мэдээ