Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-01-19 15:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан Архангай аймгийн цагаан идээ үзэсгэлэн худалдааны нээлт маргааш Тусгаар тогтнолын талбайд болно.


Үзэсгэлэнд тус аймгийн 16 сумын малчид уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэх юм.


Үзэсгэлэн худалдаанд оролцож буй малчид “Алаг чихрийг ааруулаар сольё” хэмээн уриалж сарлагийн өрөм, ааруул, цагаан идээгээ боломжийн үнээр борлуулах аж.

Холбоотой мэдээ