Шадар сайд Замын-Үүдэд тээвэрчидтэй уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар нарын албаны хүмүүс Замын-Үүд боомтод тээврийн жолооч нартай уулзан цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна. Тэд Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын удирдлага, хилийн боомтод ажиллаж буй Ажлын хэсэг, тээвэрчдийн холбоо болон тээвэр хийж буй жолооч нарын төлөөлөлтэй уулзав. Шадар сайд С.Амарсайхан хилийн дундын бүсэд боломжоо ашиглан тогтвортой ажиллах шаардлагатай байгааг онцлов.
1383 өдөр