Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг IT-гийнхэн дэмжин ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг цахим орчинд ялгаварлахгүй байхад юуны өмнө тэднийг мэдээллийн технологи
ашиглахад сургах юм. Энэ талын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг
ээлтэй болгох нь” сургалт энэ сарын
10-12-нд болж байна
Манай улсад
108 мянга гаруй хөгжлийн
бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд тэднийг
цахим орчинд технологи ашиглах ур чадвартай болгох, мөн тэдний ашигладаг
технологиудыг бусад технологи дэмждэг байхад веб хөгжүүлэгчдийн үүрэг чухал гэдгийг сургалтаар онцолж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур лаборатори хамтран “Вэбсайт болон мобайл аппликейшнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгох нь” сургалтыг вэб хөгжүүлэгч нарт зориулан ийнхүү зохион байгуулж байна.
Сургалтыг Энэтхэг улсын мэргэжлийн, “Deque University” хүртээмжийн
чиглэлээр үйл ажиллагаа
явуулж байгаа байгууллага,
“e-Mongolia” төслийн нэгж, Үндэсний дата төв, ЦЕГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий
газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийг төв, Худалдаа хөгжлийн
банк зэрэг байгууллагын веб хөгжүүлэгч
нар
хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан вэб хөгжүүлэгч нар өөрсдийн вэбсайт болон мобайл
аппликейшнээ WCAG 2.0 аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй
болгон хөгжүүлэх чадварыг олж авах юм гэж Цахим хөгжил, Харилцаа холбооны
яамнаас мэдээллээ.