"Алдарт эх" одонгийн материал хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-12 10:12:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алдарт эх”-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авч байна.  


Ээжүүд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм.

Үүнд: иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, “Алдарт эх” одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл, I одон бол II одонгийн хуулбар, 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.  


Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд “Алдарт эх”-ийн I одонгийн 200 мянга, Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж. 

Холбоотой мэдээ