УИХ, Засгийн газраас Бэлчээрийн Үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн Үндэсний дөрөвдүгээр форум өнөөдөр цахимаар болж байна. “Хариуцлагатай нүүдэлчид: та хээрийн бэлчээр нутгийн эко системийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдэвтэй чуулганыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн нээж үг хэллээ. Тэрээр, манай орны МАА-н салбарын хамгийн том асуудал болсон бэлчээрийг хамгаалж, сэргээх талаар саналаа хэлж ирээдүйн төлөвөө хэлэлцэхээр дөрөв дэх намраа чуулж буйг онцлоод, бэлчээрийн төлөө тод дуу хоолой болж ирсэн Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн холбоо, ШХА-ийн төслийнхөнд талархал илэрхийлэв.
961 өдөр