Хүнсний хувьсгал: Зээлийн шалгуур, сав, баглаа боодлын хангамжийг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-24 11:11:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд "Хүнсний хангамж, аюулгүй байдал" Үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийнхаа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Энэ нөхцөлд стандартад нийцсэн сав баглаа боодлын асуудлыг шийдэхэд харин хүндрэлтэй байгаагаа хэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллах үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын 100 гаруй ажилтан, албан хаагч, үйлдвэрлэгч нартай уулзаж "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, санал хүсэлтийг сонссон юм.


Уулзалтын үеэр мөн оролцогч нар залуу бизнес эрхлэгчдэд банкны шалгуурыг давж, "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд олгож буй бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдах хүндрэлтэй байгааг учирлаж байлаа. Тиймээс Зээлийн батлан даалтын сангийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь зөв гэдгийг хэлж байлаа хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ

Холбоотой мэдээ