Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаанд шинэ заан М.Бадарч түрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот
үүсгэн байгуулсны 381 жилийн ойд зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан
өчигдөр /2020.10.29/ болж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар Спорт
хороо, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч
найм даван түрүүллээ.
1295 өдөр