Улаанбаатараас 679 тээврийн хэрэгсэл, 1309 иргэн гарсан байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Иймд нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт, шалгалт хийж байна.
1736 өдөр