“COVID-19” халдварын 3 шинэ тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-16 11:38:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.


Халдвартай нь батлагдсан тохиолдлын нэг нь Сэлэнгэ аймагт бөгөөд улмаар тус аймагт бүртгэгдсэн тохиолдол 4 болж байна. Мөн 10 дугаар сарын 28-ны өдөр Будапештын тусгай нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрсэн бол, гурав дахь тохиолдол нь Энхсаран сувиллын сувилагч юм байна. Өнөөдрийн байдлаар 97 хүнийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүнд, 20 хүн хүндэвтэр, 75 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа юм байна.


ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн мэдээллийн үеэр мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “COVID-19” халдвар дэлхийн 218 улсад бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор 594 хүн шинээр халдвар авсан тухай танилцуулсан юм.





Холбоотой мэдээ