Өнөөдөр “Дэлхийн жүдогийн өдөр” тохиож байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-10-28 13:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2010 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 28-ныг Дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэх болжээ.


Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос дэлхийн жүдогийн өдрийг тохиолдуулан "Москва-1980" зуны олимпын наадмаас Монголын жүдочид анхны мөнгө, хүрэл медаль хүртсэний 40 жилийн ойтой хамтатган "ULAANBAATAR 2020 OCTOBER" насанд хүрэгчдийн 10 дугаар сарын цуврал тэмцээнийг Монголын үндэсний худалдааны аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.



Өнөөдөр жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр юм. Энэ жил жүдогийн өдрийг "ХАМТДАА ХҮЧТЭЙ" уриан дор тэмдэглэн, өнгөрүүлж байна. Тус тэмцээн эмэгтэй 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанаар эхэлсэн бөгөөд С1, ETVHD телевизүүд эх орон даяар шууд дамжуулж байгаа юм.

Холбоотой мэдээ