МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-30 14:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал пүрэв гарагт болж, таван тогтоол баталжээ.


Тухайлбал: 1. МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаж, дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах ба түүний ажиллах журмыг батлах тухай


2. 2020-2021 онд зохион байгуулах олон улсын спортын наадмуудад оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч нарыг томилох тухай


3. МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэж баталлаа.


Мөн энэ хурлаар Олимпын зөвлөл болон Олимпын танхимын үйл ажиллагааны тухай болон МҮОХ-ны гишүүн холбоодын үйл ажиллагааны тухай мэдээллийг нийт гишүүдэд өгч, олимпын зөвлөл, танхимын  үйл ажиллагааны үлгэрчилсэн  загвар, заавар, дүрмийн төсөл  боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг баталлаа.



Түүнчлэн "Бөртэ чоно -2020" ёслолын арга хэмжээг зохион байгуулах, МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонгоор шагнах тухай тогтоолыг баталлаа. "Спорт-Олимпизмын шинэ эрин" төсөл хөтөлбөрийн танилцуулгыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр танилцуулсан байна.

Холбоотой мэдээ