Монгол туургатны уран зохиолын өв сангийн дээж уншигчдад хүрлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарын их сургуулиас “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстний оюун сэтгэлгээний нийтлэг болоод ялгаатай талыг нээн илрүүлэх, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, өв соёлоос суралцах үзлийг залуу үеийнхэнд төлөвшүүлэх зорилготой ажээ.
2059 өдөр